Өвлийн морьд
20/12/11
Өвөл болж морьдоо тэжээж эхэлж байгаа хуний хувьд юунаас эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Өвс болон тэжээлээ татсан одоо морьдин хор гарч гүйцэт байна. Шошго: Шинэ шошго нэмэх
Сэтгэгдэлүүд (0)
Шинэ Оны мэнд хүргье
23/12/10
Ирэх ондоо морь хурдан сайхан наадахыг бүгдэд тань хүсье. Улсын 90 жилийн ойн баяр наадамд одооноос бэлдэж эхэлсэн байна. Мөн олон сайхан ой наадмууд гарах бололтой. Иймд хийморь босоо байж сайхан наадахыг хүсье Шошго: Аялал
Сэтгэгдэлүүд (0)
Сүрэнхор гуайн энгийн эмчилгээ
8/11/10
Шошго: Галшар
Сэтгэгдэлүүд (4)
Миний айлчлал ба Sea the Stars
28/10/10
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд блогдоо бичлэг нэмэлгүй нилээд уджээ. Би саяхан нэгэн сайхан мөрөөдөл болсон морио очиж харлаа. Дэлхийн ойрын зайн уралдаанны морьдын жагсаалтад одоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа Sea the Stars азарганы байгаа зүчээнд очиж үзлээ. Ирландын Үндэсний адууны фермээс(2006) гаралтай энэ адуу нь 2009 оны адуугаар шалгарч 2 жилийн дотор 7 том уралдаанд дараалан түрүүлж байсан билээ. Унших » Шошго: Аялал
Сэтгэгдэлүүд (5)
Morid
15/10/10
Za bvgd sain baina uu?
Шошго: Аялал
Сэтгэгдэлүүд (0)
Шинэ Монгол адуу
28/09/10
Саяхан шинэ Монгол адууны тухай Төмөpхадуур гуайн оруулсан мэдээллийг уншлаа. ![]() Цэвэр араб
Араб адуу болон Монгол адууны хооронд бол асар их ялгаа байгаа. Та бүгд энд харж байгаа шиг биеийн галбир, зан ааль гээд их олон зүйл байна. Монголын уур амьсгал бас өөр мөн ургамал тэжээл нь ч бас өөр өөр. Гэхдээ яагаад бид үржүүлгийн зав ажил явуулж Монголдоо тохирсон сайхан сайн адуу гаргаж авч болохгүй гэж…………???
Сэтгэгдэлүүд (0)
Намрын шар наран
5/09/10
Сайн байна уу? Залуусаа
Шошго: Яруу найраг
Сэтгэгдэлүүд (1)
Олон даншиг наадмууд аа гэж
4/06/10
Сэтгэгдэлүүд (0)
Бас нэгэн хаврын уралдаан
26/01/10
Шошго: уралдаан, Шинэ шошго нэмэх
Сэтгэгдэлүүд (0)
Бачимдахуй 1
12/01/10
Хөхрөн замхрах аргалын утаагаа санана би Үндэс өвс адил багширах сүргээ санана би Үүлэнд дүүлэх мэт давхих хүлгээ санана би Уяан дээрх марзайгаа хий сонсож сууна би Удам дамжин яригдах удам угшлыг бичин сууна би Бачимдахдаа машиндаа гийнгоолж давхина би Байж ядахдаа интэрнэтээр морьдоо үзэж сууна би Хөөрхий гадаад байгаа морьтон миний хөөрхийлөлтэй байдал. Гадны оронд өглөөн нартай уралдан ажиллаж өдөр бүрийн төлөөс мөнгөн дунд эргэлдсээр энэ хорвоо байдаг Ганцхан Диваажиндаа очихын их хүслэнд автан сууна даа. Нутгаас хаяа нэг ирэх морьдынхоо зургуудыг үзэж санаа түр амс хийнэ. Айрагаа гэж андууран Beer ууж согтжих юмаа би, Морио гэж андууран Car-aa хурдлуулж торгуулах юмаа би, Хөөргөө гэж андуураад Drug хэрэглэж хөглөх шахах юмаа би. Айдаа андууд минь ардаа тэмүүлэх ийм сайхан Эх орон, Адуун сүрэгтэй байхыг л жинхэнэ их хувь заяа гэдэг байхдаа. Хурд тойрох Агшин, Түрүү Айраг, Монгол Эрийн хийморь, Морьтон та хэддээ их баярладаг шүү. Эгэл жирийн амьдрах юмсаан, Зүгээр нэг зүлгэн дээр гэрээ бариад!!! Шошго: Яруу найраг
Сэтгэгдэлүүд (3)
|
|


Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Улсын алдарт уяач Хөхийн Сүрэнхор гуайн адууны нэгэн эмчилгээний талаар бичье. Ард түмэндээ Босоо хээр азаргаараа танигдсан мөн морь уях, эмнэх арга ухаанаараа гайхагдсан уяач байлаа. Тээр жилийн зун миний санахаар 1997 он шиг санагдаж байна манайх аймгийн наадмаар морьдоо уралдуулах очоод байв. 
Manaihan saihan medeelel oruljee. Bi sayhan utasaar huntei yarilaa. Zuun aimaguudaar shulhii gedeg garaad olon mal uregdej olon hun mal horigdoj saataat baigaa um bna. Mal holiin hudaldaa naimaa baihgvi bolson gene. Heden malaas ni bas haldwar garaad ustgaad odoo 10n heden mayngiig ustgachihaad bn gej bna. Tsagaan zeeree baahan buudsan bna. Vactsin ni baihgvi baahan saatuulj horgloood bgaad odoo l neg um irj baigaa bolltoi. Hodoonii malchid maani malaa daraa ogno gej or zeel tawij haymd naimaalj bainaa gej hoorldloo. Mongol tor maani hurdan zohitsuulalt hiihgvi bol ch malchid irged maani maliinhaa owchinoos bolood ih hohirch medeheer baina. Hurdan morid une oschoo owoo. Airagdsan l bol heden sayaar yarina, bituu aduu l owoo heden togrog bolno gelee shulhii joohon hetsuu baina gej huujilj baina. 


Зуны урин цаг ирж, хөдөө гадаагүй л хөл хөөрцөг болж морь яриж эхэллээ. Адуу үсээ хаяж таргалаад сайхан гэж гэхдээ л уяанд оруулах арай болоогүй мэт санагдана. Өвөлжин тэжээлэгсэн хэд маань чилүү сайхан болжээ. Хаврын хэдэн уралдаанд хэд хэд уралдаад авлаа.
Цагаан сарын морины уралдаан үзэх гэж мөн ч их догдлон хүлээдэгсэн. Сараар унах морьдоо хөнгөрөөгөөд л дэлийг нь засаж сойгоод шинэ дээл энэ тэр мөн ч их ажил болдогсон. Саяхан Хотгойдын унага блогын оруулсан уралдааны зарнаас санаа авч нэгэн уралдаан зар тавия Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Цагаан сар шинийн 3-нд Азарга, Их нас, Соёолон гурван насны уралдаан болох юм байна. Уралдаан нь бооцоотой бөгөөд 15 мянган төгрөгөөр оролцох авах юм байна. Мөн үүнд нэмэхэд Монгол Экүэстран компани ивээн тэтгэж оролцож байгаа юм байна.
Хөдөө нутгийн хөх салхиа санана би