Нэгдүгээр сар 2010
Да Мя Лх Пү Ба Бя Ня
« 10-р сар   5-р сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Адуу минь

Get the Flash Player to see the slideshow.
Бас нэгэн хаврын уралдаан 26/01/10 Нийтлэсэн: minii

s6002873Цагаан сарын морины уралдаан үзэх гэж мөн ч их догдлон хүлээдэгсэн. Сараар унах морьдоо хөнгөрөөгөөд л дэлийг нь засаж сойгоод шинэ дээл энэ тэр мөн ч их ажил болдогсон. Саяхан Хотгойдын унага блогын оруулсан уралдааны зарнаас санаа авч нэгэн уралдаан зар тавия Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Цагаан сар шинийн 3-нд Азарга, Их нас, Соёолон гурван насны уралдаан болох юм байна. Уралдаан нь бооцоотой бөгөөд 15 мянган төгрөгөөр оролцох авах юм  байна. Мөн үүнд нэмэхэд Монгол Экүэстран компани ивээн тэтгэж оролцож байгаа юм байна.


Шошго: ,
Бачимдахуй 1 12/01/10 Нийтлэсэн: minii

mongolia-pХөдөө нутгийн хөх салхиа санана би

Хөхрөн замхрах аргалын утаагаа санана би

Үндэс өвс адил багширах сүргээ санана би

Үүлэнд дүүлэх мэт давхих хүлгээ санана би

Уяан дээрх марзайгаа хий сонсож сууна би

Удам дамжин яригдах удам угшлыг бичин сууна би

Бачимдахдаа машиндаа гийнгоолж давхина би

Байж ядахдаа интэрнэтээр морьдоо үзэж сууна би

Хөөрхий гадаад байгаа морьтон миний хөөрхийлөлтэй байдал. Гадны оронд өглөөн нартай уралдан ажиллаж өдөр бүрийн төлөөс мөнгөн дунд эргэлдсээр энэ хорвоо байдаг Ганцхан Диваажиндаа очихын их хүслэнд автан сууна даа.

Нутгаас хаяа нэг ирэх морьдынхоо зургуудыг үзэж санаа түр амс хийнэ. Айрагаа гэж андууран Beer ууж согтжих юмаа би, Морио гэж андууран Car-aa хурдлуулж торгуулах юмаа би, Хөөргөө гэж андуураад Drug хэрэглэж хөглөх шахах юмаа би. Айдаа андууд минь ардаа тэмүүлэх ийм сайхан Эх орон, Адуун сүрэгтэй байхыг л жинхэнэ их  хувь заяа гэдэг байхдаа.

Хурд тойрох Агшин, Түрүү Айраг, Монгол Эрийн хийморь, Морьтон та хэддээ их баярладаг шүү.

Эгэл жирийн амьдрах юмсаан, Зүгээр нэг зүлгэн дээр гэрээ бариад!!!


Шошго: