Олон даншиг наадмууд аа гэж
4/06/10
Сэтгэгдэлүүд (0)
Миний айлчлал ба Sea the Stars
10/05/10
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд блогдоо бичлэг нэмэлгүй нилээд уджээ. Би саяхан нэгэн сайхан мөрөөдөл болсон морио очиж харлаа. Дэлхийн ойрын зайн уралдаанны морьдын жагсаалтад одоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа Sea the Stars азарганы байгаа зүчээнд очиж үзлээ. Ирландын Үндэсний адууны фермээс(2006) гаралтай энэ адуу нь 2009 оны адуугаар шалгарч 2 жилийн дотор 7 том уралдаанд дараалан түрүүлж байсан билээ. Унших » Шошго: Аялал
Сэтгэгдэлүүд (2)
Бачимдахуй 1
12/01/10
Хөхрөн замхрах аргалын утаагаа санана би Үндэс өвс адил багширах сүргээ санана би Үүлэнд дүүлэх мэт давхих хүлгээ санана би Уяан дээрх марзайгаа хий сонсож сууна би Удам дамжин яригдах удам угшлыг бичин сууна би Бачимдахдаа машиндаа гийнгоолж давхина би Байж ядахдаа интэрнэтээр морьдоо үзэж сууна би Хөөрхий гадаад байгаа морьтон миний хөөрхийлөлтэй байдал. Гадны оронд өглөөн нартай уралдан ажиллаж өдөр бүрийн төлөөс мөнгөн дунд эргэлдсээр энэ хорвоо байдаг Ганцхан Диваажиндаа очихын их хүслэнд автан сууна даа. Нутгаас хаяа нэг ирэх морьдынхоо зургуудыг үзэж санаа түр амс хийнэ. Айрагаа гэж андууран Beer ууж согтжих юмаа би, Морио гэж андууран Car-aa хурдлуулж торгуулах юмаа би, Хөөргөө гэж андуураад Drug хэрэглэж хөглөх шахах юмаа би. Айдаа андууд минь ардаа тэмүүлэх ийм сайхан Эх орон, Адуун сүрэгтэй байхыг л жинхэнэ их хувь заяа гэдэг байхдаа. Хурд тойрох Агшин, Түрүү Айраг, Монгол Эрийн хийморь, Морьтон та хэддээ их баярладаг шүү. Эгэл жирийн амьдрах юмсаан, Зүгээр нэг зүлгэн дээр гэрээ бариад!!! Шошго: Яруу найраг
Сэтгэгдэлүүд (2)
Тэр Ээжийгээ бурхан шигээ дээдэлдэг Эх нутгаа өөрөөсөө илүү үнэлдэг Адуугаан харж сэтгэл сэргэдэг Андаа хүндэтгэж нөхөрлөдөг нэгэн Монгол Мөн Харийн нутгаас нутгаан санан зүүдэлдэг Хөх бууцныхаа үнэрийг үгүйлэн салхи үнэртдэг нэгэн Монгол Үүр цайхтай уралдан сэрж адуундаа мордох гэж дутуу унтдаг Эхийнхээ дор зүүдлэн унтах унагыг өхөөрдөн зогсдог Уяа морьдын хазаарын даахгүй алхах хүүгээ өрөвдөн огшдог Өвөг эцгийн адуун сүргийг өргөж яваа нэгэн Монгол Унших » Шошго: Яруу найраг
Сэтгэгдэлүүд (1)
Уяан дээрх морьд
5/04/09
Үргэлжлэл бий…………….. Шошго: Яруу найраг
Сэтгэгдэлүүд (3)
|
|
Зуны урин цаг ирж, хөдөө гадаагүй л хөл хөөрцөг болж морь яриж эхэллээ. Адуу үсээ хаяж таргалаад сайхан гэж гэхдээ л уяанд оруулах арай болоогүй мэт санагдана. Өвөлжин тэжээлэгсэн хэд маань чилүү сайхан болжээ. Хаврын хэдэн уралдаанд хэд хэд уралдаад авлаа. 
Хөдөө нутгийн хөх салхиа санана би
Би бол Монгол хүн
Зуны баагим халуун өдрийн ид үдийн наран гийж алсын зэрэглээнд уяа морьд давхих мэт харагдана. Наянтай өвгөн унаач хүүхдийн эмээлийн олом засан гэрийн хаяанд сууна. Гэрийн сөхөөтэй хаяагаар өглөөний уяаны ажилдаа ядарч унтах хүүхдүүд харагдана. Өдрийн бүгчим халуунд ноход хүртэл гэрийн сүүдэр булаацалдан багширна. Энд тэнд царцаа голио дуугарахаас өөр үл аниргүй эвдэх юмгүй зуны нэгэн үдээр алсын зэрэглээнд холоос нэгэн морьтон зэргэлээнд өндөрсөж тэнгэр тулсан урт харагдан айсуй. Холын айлчныг мориноос нь буулгах шахам хоргоодог ноход сүүдэр унтаад таг чиг зочин ойртон ойртсоор уяан дээр буув. Саахалтын өвгөн Сундуй гуай Наянтай өвгөнтэй морьдоо оройн сэррүн морьдоо цуг тарлахаар зөвшөлцөхөөр ирсэн нь энэ ажээ. Маргааш бага сунгаан болох гэж байгаа учир өнөө богино давхилж хийж морьдоо нэг ажил хийнэ. Хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээх өдөр ирж байна. Сундуй өвгөний морьд сумын наадамд хэд хэдэн айраг түрүү авсан сайн морьд учир Наянтайн хувьд морьдоо нийлүүлж хөдөлгөх тун дуртай байв. Энэ жил адуу онд сайн орж хүч сайн байсан болохоор зургаан нас уяж байгаа билээ. Их гурван нас болох хүрэн азарга, хээр их нас, бор соёолон маань битүү морьд бөгөөд өнөө орой цуг хөдөлгөх агаад урт уяан нилээд онгойсон болов уу гэж бодож сууна.