Монгол хурдан морины үнэ өсөж байгаа нь сайн хэрэг юм. Саяхан нэг хүнэээс улсад айрагдсан шүдлэн 80,000 долларын үнэ хүрсэн гэж сонсоод итгэж ядаж билээ. гэтэл саяхан news.mn-д ийм нэгэн мэдээ гарчээ. Сүхбаатараас нэг бизнесмэн залуу 20 сая төгрөг төлөөд хурдан морь худалдан авч байхад дэргэд нь байсан тухайгаа МҮОНТ-ийн “Чандмань” студын сэтгүүлч Л.Цагаандалай “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнийг хурдан морь тайлбарладаг, моринд нугасгүй гэдгийг хэлэх хэрэггүй биз. Л.Цагаандалайн нэмж хэлснээр, Тагарваагийн бор морь 108 сая төгрөгөөр зарагдсан гэнэ. Тус аймгийн Асгат суманд зөвхөн нэг жилийн дотор 500 орчим сая төгрөг хурдан морины наймаанаас оржээ. Одоо хэнтийн Галшарын адуу л нууцлагхан үлдэж байна даа.
Хан хэнтий аймгийн Хардэл жанжин бэйс Пүрэвжавийн хошуу гээд ирэхээр өөрийн эрхгүй хурдан морьд бодогдож, яригддаг байсан цаг саяхан. Улсын баяр наадмын түрүү айргийг жил бүр авч байсан. Одоо харин Сүхбаатар эсвэл эрлийз цусны адуу л сонсогдох болжээ. Галшар адуу одоогийн хурдангуудын удамд л дурсагдах болжээ. Яагаад ийм болов оо? гэж асуух бүр учир хужрыг нь тунгаагаад олохгүй юм. Миний бодлоор нутгийн хурд хэвээрээ байгаа харин орчин үеийн уралдааны арга барил болон байгалийн цаг уурын өөрчлөлтэй холбоотой байх. хавар орой ногоо гарч адуу тарга хожуу авч байгаа мөн тэжээлийн уяаны морьд их уралдах болсон нь Галшар нутгийн уяачид олон том наадмуудад очиж чадахгүйд хүрсэн болов уу. Одоо бол морь уралдаж амжилт гаргая л гэвэл мөнгө хэрэг болох болсон цаг юмаа. Ядуу хүн ямар ч сайн морьтой байгаад хэрэггүй болжээ. Тэжээлтэй адуу багаар бодоход л бариандаа эрч нь сулрахгүй орж ирж байгаа харагдах юм. Мөн илүү шингэн тариа судсаар нь хийж уяах арга гарчээ. За даа одоо ч цагаан өвс, цоорхой гуталтай бид өвөл хавар морио уяад их том бодохоо больсон нь дээр юм байна даа. Уул нь улсын наадамд нэг хүч сорих юмсан гэж боддог байлаа. Нэг хоёр адуу давхиад л байна гэхдээ нөгөөх сүүлгүй, сүүлтэй чононуудаас нь хамгаалж хайрлаж байгаа нь энэ гээд зарахад хүрнэ. Зарах гэдэг санаагаар ажил биш үнэ тохирч өгөхөөс гадна тэр хурдан адуу авна гэж явах хүн одоо ч өдрийн од шиг цөөхөн болжээ. За залуус минь надад зөвөлгөө өгөөрэй.
ГАЛШАРЫН ХУРД мину

minii aduu
Улсын баяр наадамд түрүүлж айрагдсан морьд:
Жунайн зээрд /азарга 1925 түрүү/
Сүрэнхорлоогийн улаан бор /азарга
1925 тавд/
Сүрэнхорлоогийн хээр/ соёолон 1925, аман хүзүү/
Мунаагийн борлог /соёолон 1925 гуравт/,
Жунайн хээр /соёолон 1925, дөрөвт/,
Tags: Галшар


